2024.02.23-ны өдөр.
Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Холбооны Ажлын албаны дарга Монгол улсын гавьяат хуульч Б.Сарантуяа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Шүүгч хэргийн материалтай танилцах арга ажиллагаа” сэдэвт сургалтыг хөтөлбөр, удирдамжийн дагуу явуулав.
Сургалт 12:00 цагаас 13:30 цагийн хооронд 1 цаг 30 минут үргэлжилэв.
Сургалтанд Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ийн нийт шүүгчид, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газрын ажилтнууд хамрагдав. Сургалтын үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн ЭХАШ шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул удирдан явуулав.
Сургалтаар МУГХ Б.Сарантуяа 40 гаран жил хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийн материалтай танилцах арга ажиллагааны талаар өөрийн хуримтлуулсан арга туршлагадаа түшиглэн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалтын төгсгөлд ахмад шүүгч Б.Сарантуяа шүүгчийн ажил мэргэжлийн онцлог сэдвээр харилцан ярилцаж, шүүгч, захиргааны ажилтнуудын сонирхсон асуултанд хариулав.