Тэтгэврийг ирэх онд наян мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ


Хуваалцах


Ерөнхий сайд Г.Занданшатарт ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх таван
хувилбарыг танилцуулсны дараа Засгийн газар бүх ахмадын тэтгэврийг, 80 мянган төгрөгөөр нэмэх хувилбарыг сонголоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ талаар мэдээлэхдээ "474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа тэгш хуваарилан, тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг сонгосон. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах тооцоо гарсан" гэж хэллээ.
Салбар яамнаас боловсруулсан таван хувилбарыг хэлэлцсэний үр дүнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх ахмадын тэтгэврийг тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх эцсийн хувилбарт хүрчээ.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол