МАН-ын бүлэг энэ Бямба гарагийн хуралдаанаараа ахмадын тэтгэврийг хэрхэн нэмэх асуудлыг эцэслэн хэлэлцэхээр болжээ. Энэ хүрээнд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой 5-6 хувилбар бүхий хуулийн төслийг танилцуулж, улмаар Засгийн газарт өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир “Тэтгэвэр нэмэх 5-6 хувилбар бүхий хуулийн төслийг энэ Бямба гарагт бүлгийн хурлаар танилцуулж, дараа нь Засгийн газарт оруулна. Ирэх даваа гарагаас Ерөнхий сайд Н.Учрал өөрөө энэ талаар танилцуулна. Тухайлбал, цаашид тэтгэврийн дансны бичилтийг зогсоох асуудал ч яригдаж байна” хэмээн мэдэгдлээ. Харин Ерөнхий сайд Ерөнхий сайд өмнө нь тэтгэврийн тогтолцоонд шударга байдлыг бий болгож, ахмад настнуудын орлогын ялгааг бууруулах чиглэлд шинэчлэл хийхээ мэдэгдээд байсан юм. Ингэснээр тэтгэвэр нэмэгдэх үү гэдэг хүлээлт үүсэж эхэллээ.
