Нийт шүүгчийн III чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 08 дугаар тогтоолд заасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийлээ.
Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын шүүгчдийн холбоо, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн төлөөллөөс бүрдсэн уг ажлын хэсэг нь шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартын төслийг боловсруулах, Нийт шүүгчийн чуулганд танилцуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм.
