Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв


Хуваалцах


Сар шинийн шинийн 15-ны билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн Шүүхийн тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг болгон ахмад бүрт 150,000 төгрөг олгов.

Энэ үеэр тус шүүхийн Ахмадын салбар зөвлөл 2026 оны анхны хурлаа зохион байгуулж, 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэн дүгнэж, 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцов.

Мөн хурлын үеэр 81 нас хүрсэн ахмад ажилтан Буянцэцэгийн хуримтлалаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Монголын Шүүхийн Ахмадын холбоонд уламжлахаар шийдвэрлэв.

Ахмад настнуудын нийгмийн баталгааг дэмжих хүрээнд гэр хороололд амьдардаг дөрвөн ахмад настанд түлээ, нүүрс худалдан авахад нь зориулж нийт 130,000 төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаар хүнд хагалгаанд орсон хоёр ахмад ажилтанд тус бүр 300,000 төгрөгийн мөнгөн тусламж олгож, дэмжлэг үзүүлжээ.         

 

 


Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Д.Сугар.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол