Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2026 оны 4 дүгээр сарын 13–14-ний өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу 2 өдрийн танилцах уулзалт, ярилцлагад амжилттай оролцлоо.
Тус Ахмадын салар зөвлөлийн тэргүүн ахмад шүүгч Н.Насанжаргалын хамт ахмад шүүгч Г.Дэлгэрбямба, ахмад ажилтан Ө.Бадиваа, Б.Бямбаа, Б.Бямбаа, Д.Гантулга, Л.Ганцэцэг, Ш.Сумъяа, Ш.Эрдэнэчимэг, С.Мөнхтөмөр нар оролцов. Зочдыг Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Д.Дамдин-Од, Д.Тайванхүү, Б.Сарантуяа, Б.Бямбахорол нар угтан авч, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг зохион байгууллаа.
Танилцах уулзалтын эхний өдөр ахмадуудаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, мөн Чингис хаан музейгээр аялал хийв. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар ахмадуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгчид, ажилтнуудад талархал илэрхийлж, салбарын төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик үзүүлэлт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дурсгалын бэлэг гардууллаа.
Дараа нь ахмадуудыг Улсын дээд шүүхийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал нар угтан авч, УДШүүхийн үйл ажиллагаатай танилцуулав. Тухайлбал:
• Д.Ууганбаяр – Улсын дээд шүүхийн шинэ байрны онцлог, шийдэл
• Б.Дүүрэнжаргал – Иргэн төвтэй үйлчилгээний шинэчлэл
• Ш.Мягмарсүрэн – Шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол
• Г.Гантогтох – Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт
• Т.Хулан – Үзмэрийн танхим
• М.Аралгуа – Номын сангийн үйл ажиллагаа
Мөн зураглаач М.Галсантогтох дурсгалын зураг авч, ахмадуудад халуун хоол, цайгаар үйлчилснээр үйл ажиллагаа өндөрлөлөө. Үдээс хойш ахмадууд Чингис хаан мүзей үзэж Алтан Чингис хаандаа мөргөж хүслээ шивнэлээ.
Хоёр дахь өдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 14-ний 10:00 цагт Өмнөговийн шүүхийн АСЗ ийн гишүүд Шүүхийн ахмадын холбооны байранд хүрэлцэн ирж, уулзалт, ярилцлагад оролцов. Уулзалтын үеэр:
• Холбооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од танилцуулж,
• “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж”-ийг УЗ-ийн гишүүн Б.Бямбахорол,
• “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа,
• Холбооны Хараат бус зөвлөл болон хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од,
• Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Тайванхүү,
• Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн холбооны цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Д.Дамдин-Од зөвлөгөө өглөө. Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ахмадын зөвлөлийн гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээ нь ахмад шүүгч, ажилтнуудын туршлага солилцох, мэдээлэл авах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
ШАХолбооны ажлын алба








