Нийслэлийн ЭИХДЗШШүүхийн Ахмадын Салбар Зөвлөл - Амралт, арга хэмжээ 2025


Хуваалцах


Нийслэлийн ЭИХДЗШШүүхийн Ахмадын Салбар Зөвлөлийн 28 ахмад 2024-12-23 наас 26 ны өдрүүдэд УБ  Төмөр замын Баянбуурал амралтанд 3 хоног амарч, арга хэмжээ зохион байгууллаа.
Шинэ жилийн баяр, манай ахмад гишүүн 92 настай. Минжмаа гуайн хөдөлмөр алдарыг тэмдэглэх, Цасны баяр, спортын тэмцээн зохиох зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Шинэ жилийн арга хэмжээг удирдсан Соёлын Тэргүүний ажилтан Юмжаа болон гишүүн Юура, Дагвасурэн, нар амжилттай зохион байгууллаа Мөн захиргааны ахмадуудын хамтран дуулсан Шинэ жил дуу сүрлэг байлаа. Өвлийн өвгөн болж хүн бүрт өвгөний билэг өгсөн ДамдинОд , шүлэг уншсан гишүүн Одончимэг. Сайхан дуулсан Ё. Ганбат. Монитагийн билэг Солилцох. Хүн бүрт хонжвортой сугалаа явуулж. Мандлин хөгжмөөр ардын хоёр дууны гоцлол тоглосон Юмжаа нартаа баярлалаа. Манай захиргааны ахмадуудын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээ. Дурсамж дүүрэн сайхан шинэ жил боллоо. Та нартаа баярлалаа. Та нараараа бахархаж байна. Мөн ахмад шүүгч Мөнхтуул. Гариймаа нарын нэрэмжит сугалааг сугалсан Минжмаа Төгсжаргал нартаа баяр хүргэцгээлээ. 
Манай Ахмадын Салбар зөвлөлийн оны шилдэг Азтанаар тодорч азын шагнал үндэсний Домбон халуун сав сугалсан ДамдинОдыг маань азын тэнгэр ивээлээ. 
Нийслэлийн шүүх байгуулагдснаас хойш 97 жилийн урт хугацаанд анх удаа ахмадууд өөрсддөө зориулсан шинэ жилийн арга хэмээ үнэхээр сайхан боллоо. 
Энэ арга хэмжээг бүрэн санхүүжүүлсэн Тамгын газрын дарга Д. Болор. Ерөнхий нягтлан Мөнхтунгалаг. Ерөнхий шүүгч Б. Зориг. Г. Даваадорж нартаа баярлалаа. Та нарын Хүсэл бүхэн тань сэтгэлчилэн  бүтэж, үйлс бүхэн тань улам дэлгэрэх болтугай.              

 

 

                  

Хүндэтгэсэн: Ахмадын салбар зөвлал. Тэргүүн Ч. Оюунцэцэг. Ахмад гишүүд.
 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол