Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу 13 сая 200 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах хэрэг, маргааныг хялбар ажиллагааны шүүхээр шийдвэрлэнэ.
Тодруулбал:
Бага үнийн дүнтэй зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тогтмол төлдөг ус, цахилгаан, дулаан, үүрэн холбоо, интернетийн үйлчилгээний төлбөр зэрэг бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан, дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр буюу СӨХ-ны төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулахтай холбоотой хэрэг маргаанууд хамаарна.
Ийнхүү бага үнийн дүнтэй хэрэг маргаануудыг богино хугацаанд, түргэн шуурхай шийдвэрлэснээр иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээ хурдан шуурхай болох нөхцөл бүрдэж байна.