СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗАЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АСЗ-Д ХОЛБООНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАВ.


Хуваалцах


 

2024.03.07-ны өдөр Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны  шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлангийн хуралдаанд Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Аймгийн шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх, АСЗ-ийн тэргүүн Д.Сугар болон холбооны 6 гишүүн оролцов. 

МШАХ-ны Салбар зөвлөлүүдийн 2023 оны ажлын үзүүлэлтээр  тэргүүлсэн Сүхбаатар аймгийн шүүхийн АСЗ-д “ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналыг хамт олонд гардуулав.

          АСЗ-ийн гишүүд болон Шүүх, Тамгын газар, оролцогчид МШАХ-ны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан баяр хүргэж, 2024 оны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

                                    Холбооны Ажлын алба

 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол