Сэлэнгэ аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2026 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төвд ёслол төгөлдөр, өргөн дэлгэр боллоо.
Түүхэн ойн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн шүүхийн үе үеийн ахмад шүүгч, ажилтан албан хаагчид, залуу үеийн төлөөлөл, шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл болон нийт 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, нэгэн зууны түүхээ хамтдаа хүндэтгэн дурслаа.
Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал. Улсын Дээд шүүхийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр болон олон хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн шүүхийн ахмад ажилтан Бямбажавын Батхүүд Шүүхийн ахмадуудын холбооны “Хүндэт тэмдэг”-ийг ШАХолбооны УЗГишүүн Б.Бямбахорлоо гардуулан өгч, ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүллээ.

Сэлэнгэ аймгийн шүүхийн 100 жилийн түүхэн замнал цаашид ч шударга ёсны үнэт зүйл, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн үргэлжилсээр байх болтугай!
Та бүхэндээ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Хүндэтгэсэн: ШАХолбооны УЗГишүүн ахмад шүүгч Б.Бямбахорлоо.