Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн, гишүүдийг өнөөдөр (2023.04.17) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч, уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 30 жил, Шүүхийн ахмадуудын холбоо байгуулагдсаны 5 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойг тохиолдуулан хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, ахмадуудын үгийг сонсон, тэдний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний хэтийн төлөвийг хуваалцлаа. Түүнчлэн ахмад шүүгч, ажилтан, зарим шүүхийн албан хаагч нарын шүүхийн байгууллагад зориулсан хичээл зүтгэл, амжилт бүтээлийг үнэлж, шагнал гардуулсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” цол, тэмдгээр:
Шүүх засаглал, шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд ахмад шүүгч, ажилтнууд хувь нэмрээ оруулж, туршлага, мэдлэгээ хойш үедээ уламжлуулах зорилготойгоор Шүүхийн ахмадуудын холбоог байгуулсан байдаг.