2024.03.06-ны өдөр Холбооны Ажлын албаны дарга Б.Сарантуяа, менежер Д.Дамдин-Од нар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын Салбар зөвлөлийн бүх гишүүдэд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Уг хуралдаанд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Ерөнхий шүүгчийг төлөөлж шүүгч Д.Мөнхцэцэг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Дарханцэцэг, Үйлчилгээний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг, ахлах ня-бо Х.Баярсайхан, АСЗ-ийн тэргүүн Д.Наранцэцэг болон 8 гишүүн оролцов.
АСЗ-ийн гишүүд болон Шүүх, Тамгын газар, оролцогчид МШАХ-ны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан баяр хүргэж, 2024 оны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Холбооны Ажлын алба