2024.03.20-ны өдөр Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдэд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлангийн хуралдаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Тамгын газрын дарга Л.Наянтай, Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн М.Баярсүрэн, 5 гишүүн оролцов.
Тамгын газар, оролцогчид МШАХ-ны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан баяр хүргэж, 2024 оны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Холбооны Ажлын алба