Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал нар өнөөдөр (2026.04.27) Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Гүйцэтгэх захирал Т.Туяа, Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нарыг хүлээн авч уулзлаа.


