МЭНДЧИЛГЭЭ


Хуваалцах


Өсөлт шинэчлэлтийн бэлгэдэл Ногоон модон луу жилийн сар шинийн баярын шинийн 4-ний билэгт сайн өдөр Төв аймгийн шүүхийн ахмадууд Төв аймгийнхаа шүүх дээр ахмадуудтайгаа болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтайгаа золголтоо хийлээ. Золголт маань өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус шүүхийн ахмадын зөвлөлийн дарга Д.Буянтогтох, зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Л.Мөнхцэцэг, гишүүн С.Бямбаа, тус шүүхийн захиргаа аж ахуйн дарга Б.Жавхланбаяр, жолооч К.Цолмон нарын хамт Улаанбаатар хотод оршин суудаг хамгийн өндөр настан 95 настай Банзрагч 86 настай, Раашзавэг, Чойжилжав, Төмөрпүрэв, Гаравсүрэн, Цээзүү нарын гэрт очиж хүндэтгэл үзүүлэн гарын бэлгийг нь гардуулан хүндэтгэл үзүүлж золголт хийлээ. Та бүхэн минь айлчлан ирсэн ногоон модон луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай. Эрүүл байж урт наслахыг хүсэн ерөөж ТӨВ АЙМГИЙН ШҮҮХИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧИД, ГИШҮҮДЭЭС мэндчилж байна.

 

Open photo
Open photo
Open photo
Open photo
Open photo
Open photo
Open photo
Open photo
Open photo
Open photo

Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол