Дорнод аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр (Дашнямтай билэгт сайн өдөр) аймгийн шүүхийн нийт шүүгч, Тамгын газрын ажилтнуудтай уламжлалт золголт хийлээ.
Золголтын үеэр Дорнод аймгийн Данраг Данжаалан хийдийн унзад лам Чүлтэм арав гаруй номын айлтгал үйлдэж, оролцогчдод авшиг хүртээв.
Энэхүү үйл ажиллагаа нь шүүхийн ахмад болон одоо ажиллаж буй ажилтнуудын хоорондын уламжлалт хүндэтгэл, соёлын өвийг хүндэтгэх ач холбогдолтой байлаа.


Ахмадын салбар зөвлөл.