СБД. ЧД-ийн ИХАШШ-ийн АСЗийн хурал болов.


Хуваалцах


2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдийн өргөтгөсөн хурал болов. Хуралдаанд тухайн салбар зөвлөлийн 19 гишүүнээс 14 оролцож, хурлын ирц 80 хувьтай байв. Хуралдаанд Тамгын газрын дарга Д.Одхүү, Нягтлан Д.Байгалмаа, Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нар оролцов.

АСЗ-ийн тэргүүн Б.Алтанцэцэг Салбар зөвлөлийн  2023 онд хийсэн ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлэв. Салбар зөвлөлийн ажлын тайланг сайшаан батлав. АСЗ-ийн тэргүүн Б.Алтанцэцэг нь үүрэгт ажлаа идэвхи зүтгэлтэй сайн биелүүлсэнийг гишүүд 100 хувь батлан илэрхийлэв. 

Хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Салбар зөвлөлийн тэргүүн Б.Алтанцэцэгийг өөрийнх нь хүсэлтээр Салбар зөвлөлийн тэргүүнээс чөлөөлж, ахмад шүүгч Эрдэнэжаргалын Ариунааг АСЗ-ийн тэргүүнээр санал нэгтэй сонгов.     

                                    Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИХАШШ-ийн АСЗ


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол